2008 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн газраас “Нийслэлийн нийтийн тээврийн их багтаамжийн автобусны парк шинэчлэх төсөл”-ийг боловсруулсан юм.
Уг төсөлд нийтийн тээврийн паркийг 400 их багтаамжийн автобусаар 57% парк шинэчлэлт хийгдсэнээр ачаалал багасч, үйлчилгээний соёл дээшилж, илүү хүртээмжтэй болохоос гадна агаарын бохирдол, түгжрэл, авто ослын тоо буурах асуудлыг шийдвэрлэх, үр дүнд хүрэхийг зорилт болгон дэвшүүлсэн байлаа.
Монгол Экспресс ХХК нь энэхүү төслийн хүрээнд дор дурдсан тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулан гүйцэтгэлээ.
САЛБАР: Дэд бүтэц
ХУГАЦАА: 2009- 2015 он
ШААРДЛАГА:
ГҮЙЦЭТГЭЛ:
1. БНСУ-аас УБ хот хүртэл автобусны тээвэрлэлт 2009 онд 400 ш том оврын DAEWOO автобус
2. БНСУ-аас УБ хот хүртэл автомашины тээвэрлэлт 2010 онд 1200 ш Hyundai такси автомашин
3. Беларус улсаас УБ хот хүртэл автобусны тээвэрлэлт 2015 онд 20 ш урт холбоостой МАЗ автобус