Монгол улс авто замын тээвэрлэлттэй холбоотой “ТИР карнейн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай” олон улсын конвенцид нэгдэн орсон явдал нь авто замаар тээвэрлэж буй ачааг түргэн шуурхай хил гаалиар нэвтрүүлэх боломжийг олгосон.
Учир нь ТИР карнейн хэлбэрээр тээвэрлэгдэж байгаа ачаа нь дамжин өнгөрч буй улс орнуудын хилийг гаалийн үзлэг шалгалтгүй нэвтэрдэг ба илгээгч орны гаалийн байгууллагад үзлэгт орж битүүмжлэгдээд хүлээн авагч орны гүний гаальд үзлэг шалгалтад ордог нь дамжин өнгөрөх орнуудын гаалийн шалгалтуудыг алгасаж цаг хугацаа болзошгүй саад бэрхшээлийг тойрон гарах боломжийг олгодог юм.
ТИР карнейн ачааг зохион байгуулах нь мэргэжлийн туршлага, ур чадвар шаарддаг ба бичиг баримтыг зохих журмын дагуу үнэн зөв бүрдүүлэх нь маш чухал.
Бичиг баримт дээрх тэмдэглэгээг буруу хийх, барааг буруу мэдүүлэх гэх мэт алдааны цаана автомашин саатах замдаа саатах, сул зогсох зэрэг ихээхэн эдийн засаг болон цаг хугацааны эрсдлүүдийг дагуулж байдаг.
Энэ тал дээр манай компани ТИР болон АТА карнейн гаалийн бүрдүүлэлт, ачаа тээврийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж ирсэн бүх талын туршлагатай ба Европын холбооны улсаас Улаанбаатар хотруу төрөл бүрийн ачааг ТИР карней бүхий тээврийн хэрэгслээр 14-18 хоногт тээвэрлэх ажлыг байнга гүйцэтгэж байна.
Галийн ломбо тастаж битүүмж нээхэд ачаа бараа гэмтсэн дутсан байвал, даруй МХАҮТанхим-аас эксперт дуудаж акт тогтоолгоно. Хэрэв ачаа тээврийн даатгалтай бол даатгалын компанид нэн даруй мэдэгдэнэ. Ачаа гэмтэлтэй хүлээн авсан тухай тэмдэглэл авто-замын наклад болох CMR дээр хийнэ
Олон улсын Карнет ТИР Конвенцийн дагуу тухайн осол болсон газарын Гаалийн байгууллагад мэдэгдэж, ачаа барааг гэмтсэн эвдэрсэн байдлыг бүртгэж битүмжилдэг. Ачаа барааг цааш хүрэх газартаа хүрэх арга хэмжээг авто-тээврийн компани шийдвэр гаргана.
Авто-машин хөдөлсөн өдрөөс эхлээд нийт 14-18 хоногт УБ-т орж ирнэ. Тухайн автомашины ачсан барааг хилийн боомтуудад хүрэхээс өмнө урьдчилан гаалийн бүрдүүлэлт хийгддэг тул сааталгүй маш хурдан хилээр гардаг.
Мах, махан бүтээгдхүүн, загас болон далайн амьтны мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо, жимс, жимсгэнэ, самар, хиам, хиаман бүтээгдхүүн, бяслаг, аарц, болон бусад ургамлын тосоор хийгддэг хүнсний бүтээгдэхүүн
Олон улсын аюултай ачааны ангиллаар бүлгийн ачаа тээвэрлэх хориотой: 2; 1.2; 1.3; 4.2; 2; 8; 4.1; 2; 5.1; 4.3; 6.1
Ачаа илгээгч, эсвэл ачаа илгээгчийн агент тээвэр зууч компани бэлдэж өгч болно.
Утас 1: (+976) 11-319305
Утас 2: (+976) 11-318329
Утас 3: (+976) 11-319304
Имэйл: info@monex.mn