card

Монгол Экспресс ХХК

Монгол Экспресс” ХХК нь 1999 оны 2 сард байгуулагдсан тээвэр зуучлалын салбарт тэргүүлэгч компаниудын нэг юм.

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн 100 гаруй орны 400 гаруй мэргэжлийн логистик, тээвэр зуучийн компаниудтай хамтран ажилладаг ба жилээс жилд гадаад харилцаа маань өргөжин тэлсээр байна.

БИДНИЙ ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛС
АЛСЫН ХАРАА

Алсын хараа

Технологийн дэвшлийг тээвэрт нэвтрүүлнэ.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгч бүрт сэтгэл ханамж мэдрүүлнэ.

БИДНИЙ ТҮҮХ

Чанартай, аюулгүй үйлчилгээ хамгийн чухал

• 2013 оноос ISO 9001:2015 cтандарт хэрэгжүүлэгч
• Аюулгүй ажиллагаа - Бидний мөрдлөгө
• Дэлхийг хамарсан тээвэр логистикийн өргөн сүлжээ
• Эрсдлийн удирдлага-Даатгагдсан үйлчилгээ
• Хамтрагч агентуудыг тодорхой шалгуураар сонгодог

Таны ачаа дэлхийн хаана ч байж болно.
Гагцхүү тэр ачааг таны гарт бид хүргэнэ.

  • МУ-д хамгийн олон төслийн тээвэр гүйцэтгэсэн компаниудын нэг юм.
  • МУ-ын тээвэр логистикийн салбарт тэргүүлэгч Топ 5 компаниудын нэг болж хөгжиж ирсэн
  • МТЗН Холбооны үүсгэн байгуулагч, холбооны идэвхтэй гишүүн
  • Тээвэр логистикийн салбарт ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч компани
  • 2017 оны байдлаар улсын төсөвт Монгол Экспресс компани нийт 5,5 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна
  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран аж ахуйн нэгжийг тодруулдаг ТОП 100 ААН –д бид 6 удаа шалгарч байсан

Харилцагчдын сэтгэгдлүүд

Т.Энхсайхан

Клин Энержи ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумд байрлах Салхит салхин цахилгаан станцын ашиглалтыг хариуцдаг ба манай компанийн гадаад улсаас татан авчирдаг ачаа, сэлбэг, материалыг “Салхит“ салхин цахилгаан станцад хүргэх, хүлээлгэн өгөх бүхий л үйл ажиллагааг МонЭкс компани хариуцан ажилладаг. МонЭкс-ийн үйлчилгээ найдвартай, төлбөрийн уян хатан нөхцөлтэй, баг хамт олон нь хариуцсан ажилдаа сэтгэл гарган ажилладаг ажилч хичээнгүй хамт олон санагддаг. Клин Энержи ХХК нь МонЭкс-ийн үзүүлж буй үйлчилгээнд үргэлж сэтгэл хангалуун байдаг.

Т.Энхсайхан Ашиглалтын менежер “Clean Energy” LLC
Н.Бямбасүрэн

Моннис Групп компани нь автомашин, уул уурхайн техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг тээвэрлэх логистикийн цогц үйлчилгээг авах хэрэгцээ шаардлагын хүрээнд “Монгол Экспресс” ХХК-тай 2000 оноос хойш 20 жилийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Монэкс компанийн хамт олон, тээврийн мэргэжилтнүүд чадварлаг, туршлагатай бөгөөд бидэнд тээврийн оновчтой шийдэл, шуурхай, найдвартай, уян хатан үйлчилгээ үзүүлж ирсэн явдал нь өнөөдрийг хүртэл хамтран ажиллах гол шалгуур болж байдагт бидний хувьд сэтгэл хангалуун байдаг. Танай хамт олонд улам их амжилтыг хүсье.

Н.Бямбасүрэн Гүйцэтгэх захирал “Monnis Service Support” LLC
Б. Золжаргал

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь тээврийн салбарт 20 гаруй жилийн арвин туршлагатай, итгэлтэй ISO 9001:2015 олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн “Монгол Экспресс” компанитай хамтран ажиллаж байгаадаа тун их сэтгэл хангалуун байдаг. Манай TOYOTA брендийн авто сэлбэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголын маань хэрэглэгчдийн гарт цаг хугацаандаа, саадгүйгээр, гол нь баталгаатай түргэн шуурхай хүрч, хэрэглэгчдийн найдвартай түнш болоход Монгол Экспресс компанийн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй учраас бид хамтран ажиллахдаа ямагт таатай байдаг. Бидний торгон мөч бүрт хамт яваа Монгол Экспресс компанийн хамт олондоо талархал илэрхийлье.

Б. Золжаргал Сэлбэг, сервис хариуцсан мэргэжилтэн
Тоёота компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор “Toyota Sales Mongolia” LLC