card
 

Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл

“Хөшгийн хөндий” дэх нисэх буудал нь 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр ажлаа эхлүүлсэн бөгөөд нийт 65.6 тэрбум иенээр босчээ. Жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авна. 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 32 объекттой, 3.800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрнө. Нислэгийн цамхаг нь есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Зургаан эгнээ хоёр урсгалтай, орох, гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт угталтын танхим зохион байгуулалттай энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь 1.200 га талбайг эзэлж байна. Мөн 800 метр куб хүчин чадалтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 автомашины зогсоол, 200 автомашины дулаан зогсоолтой юм.

Монгол Экспресс ХХК нь уг төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийг тээвэрлэх ажлын үндсэн гүйцэтгэгчийн нэгээр шалгаран ажиллалаа.

Ажлын цар хүрээ

САЛБАР:  Барилга

ХУГАЦАА: 2014 - 2017 он

ШААРДЛАГА:

  • Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрх бүхий байх
  • Мэргэшсэн жолооч нар, техникийн баг бүрэлдэхүүнтэй байх
  • Хүнд, хэтрүү овортой ачааг тээвэрлэж ирсэн туршлагатай байх
  • Эрсдэл хариуцах чадвар

ГҮЙЦЭТГЭЛ: 

 

Гүйцэтгэсэн ажил

Ачааны нэр, тоо хэмжээ

1 Шинэ нисэх буудлын аэропортын барилгын бүх ган хийц 2014-2015 онд
200 автомашин ачаа тээвэрлэсэн
2 Зорчигчдийн ачаа тээш боловсруулах конвейерийн системийн тоног төхөөрөөмж 2015 онд
60 чингэлэг ачаа хүргэж өгсөн
3 Агаарын хөлөг түлшээр цэнэглэж сумлах тусгай хоолойн систем  2014-2015 онд
40 чингэлэг ачаа хүргэж өгсөн
4

Шинэ нисэх буудлын аэропортын барилгын ачаа

2014-2015 онд
150 гаруй чингэлэг ачаа хүргэсэн
5 Шинэ нисэх буудлын газрын үйлчилгээний техник тоног төхөөрөмжийн тээвэр 2016-2017онд
Нийт 70 гаруй нэгж тусгай автомашин ачаа тээвэрлэсэн