Бид 2013 оноос "Олон улсын чанарын менежментийн тогтолцоо" ISO9001:2008, ISO9001:2015 стандартыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн ба 2020 онд Олон улсын аудитын ээлжит шалгалтаар тэнцэн ISO 9001:2015 стандартын "БАТЛАМЖАА" дахин гардан авлаа. 2020 онд манай компанийн“ISO9001:2015 стандартын чанарын бодлого”-ын хүрээнд аюул осолгүй, эрсдэлгүй үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Уламжлал ёсоор энэхүү зорилтын хүрээнд компанийн бүх хэлтэс, нэгжид ажиллаж буй ажилтан бүр өөрийн ажлын байранд учрах эрсдлээ удирдах, үл тохирлоос сэргийлэх менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн аваар осолгүй, хэрэглэгчдэд хамгийн чанартай баталгаат үйлчилгээ үзүүлэхээр эрмэлзэн ажиллаж байна.