БНХАУ-д шувууны томуугийн H5N1, гахайн африк мялзан өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 2 сарын 5-ны 3 хурлын шийдвэрийн дагуу шувууны мах, өндгийг Улсын онцгой комиссын 2019 оны 1 сарын 15-ны 1 хурлын шийдвэрийн дагуу гахайн мах, COVID-19 гарсантай холбогдуулан далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг, бүх улсаас импортлон Монгол улсын хилээр оруулж ирэхийг хориглосон тул үйлчлүүлэгч та бүгд ийм төрлийн бүтээгдэхүүнийг ачуулахгүй, импортлохгүй байх тал дээр анхаарна уу. Дээрхи нэрийн бүтээгдэхүүнүүдийг ачигдсан тохиолдолд ачаа хил дээр саатах, нэмэлт зардал гарах эрсдэлтэй байгаа бөгөөд манай компани зуучлан тээвэрлэх боломжгүй болсныг мэдэгдэж байна. Дээрх шийдвэр цуцлагдсан, өөрчлөгдсөн тохиолдолд бид мэдэгдэх болно.