card

ХҮНС, ХАА БАРАА

Манай төмөр замын вокзалын урд байрлах ачиж буулгах цогцолбор (терминал) нь бүх төрлийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах хүчин чадал бүхий гаалийн баталгаат дулаан агуулах, энгийн агуулах, 380Вт цахилгаан үүсгүүр бүхий хөргүүрт чингэлэгт ачаа хадгалах, өөрийн хаяг хүртэл хүргүүлэх зэрэг өргөн боломжоор үйлчилгээ үзүүлдэг.

Бидний туршлагаас

Хүнс хөдөө аж ахуйн салбарт бидний гүйцэтгэсэн зарим төслийн тээвэрлэлтүүд

# Гүйцэтгэсэн ажил Ачааны нэр, тоо хэмжээ
1 Хүнсний тусламжийн ачааны тээвэр 5,016 тн 2000 онд 90 вагон гурил, цагаан будаа, шар будаа
2 Хөдөө аж ахуйн техникийн тээвэрлэлт 2000 онд 40 комбайн, 60 Кубота тракторын тээвэр Европын холбоо, Япон
3 Тусламжийн улаан буудайн тээвэр 100,000 тн 2003, 2005, 2007, 2009 онуудад нийт 1,530 вагон улаан буудай АНУ-аас Монгол руу
4 Улаан буудайн тээвэр 50,460 тн 2002, 2003 онуудад 740 вагон улаан буудай Казахстан улсаас Монгол руу
5 Тусламжийн 10,000 тн цагаан будааны тээвэр 2004 онд 180 вагон цагаан будаа Тайванаас УБ руу тээвэрлэсэн

Хүнс, хөдөө аж ахуйн барааг улсын хилээр нэвтрүүлэхэд (импортлоход) ямар бичиг баримт гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай байдаг вэ?

  • Commercial invoice, Packing list (Барааны үнийн нэхэмжлэх, бараа боодлын жагсаалт) (Origin country буюу гарал үүслиийн улс Invoice дээр тэмдэглэгдсэн байх)
  • Гадаад худалдааны гэрээ & Захиалгын хуудас
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Тээврийн зардлын баримт
  • Барааны үнэ төлсөн баримт 
  • Даатгалын гэрчилгээ (Хэрэв даатгагдсан нөхцөлтэй бол)
  • Компанийн гэрчилгээ (Аж ахуйн нэгжийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх бол)
  • Цахим иргэний үнэмлэх (Хэрэв хувь хүн бол)
  • Итгэмжлэл, Албан тоот (Ачааны эзэн тодорхой шалтгааны улмаас өөрийн биеэр гаалийн бүрдүүлэлт хийх боломжгүй үед итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн хамтаар илгээнэ)
  • Тээврийн баримт бичиг

Ачааны төрлөөс шалтгаалан дараах бичиг баримтуудаас шаардлагатай болдог.

  • Тусгай зөвшөөрөл, лиценз
  • Яам агентлагийн зөвшөөрөл
  • Улсын мэргэжлийн хяналтын газрын импортын мэдэгдэл
  • Лабораторын дүгнэлт
  • Стандарт хэмжил зүйн тохиролын гэрчилгээ
  • Хүнс хөдөө аж ахуйн яамны  зөвшөөрөл
  • Улсын мал эмнэлгийн бичиг
  • Ургамал хорио цээрийн гэрчилгээ
  • ХАҮ Танхимын Гарал үүслийн гэрчилгээ

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: info@monex.mn

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ