Дэлхий дээрх далайд гарцгүй 29 орны нэг нь манай Монгол Улс юм. Усан замаар шууд тээвэр хийх боломжгүй ч урд хэсгээр БНХАУ, хойд талаараа ОХУ-тай хиллэн оршдог ЕвроАзийг холбосон 100 орчим улс орноор дамжин өнгөрдөг төмөр замын өргөн сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлтийг зохион байгуулдаг.
Төмөр замын тээвэр нь
Бид гуравдагч орноос манай орон руу төмөр замаар дамжуулан ачаа тээвэрлэхэд дараах холимог тээврийн маршрутын дагуу зохион байгуулдаг.
Далай-Төмөр зам Усан боомтын далайн тээвэр хийдэг бүх орноос БНХАУ, ОХУ-ын усан боомтуудаар дамжуулан ачааг вагонд сэлгэн ачиж төмөр замаар Монгол улс руу тээвэрлэдэг. Далайн тээврийн зардал хямд ба хугацааны хувьд ачаа илгээгч орноос шалтгаалан шалтгаалан харилцан адилгүй байдаг.
Агаар-Төмөр зам Дан онгоцоор тээвэрлэснээс зардал бага, далай-төмөр замын холимог тээвэртэй харьцуулахад хугацаа хэмнэх давуу талтай.
Авто-Төмөр зам Дан төмөр замаар тээвэрлэснээс хугацаа хэмнэх, гадаад худалдааны бараа нийлүүлэлт, тээвэрлэлтийн дамжлагыг хялбарчлах давуу талтай.
Дан төмөр замаар тээвэрлэх Европ, Ази тивийн зарим улс орнуудаас экспорт, импортын ачааг төмөр замаар шууд тээвэрлэх боломжтой.
Ачааны онцлогт тохируулан дараах вагоны төрлүүд тээвэрт ашиглагддаг.
Таны ачаа ямар ч овортой, хэтрүү жинтэй байсан ч манай компанийн төмөр замын инженерийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг баг ачилтын төрлийн техник, инженерийн зураг төслийг боловсруулж төмөр замаар тээвэрлэх тушаал, бичиг баримтыг бүрдүүлэн төмөр замын дүрмийн дагуу аюулгүй, бүрэн бүтэн тээвэрлэх ажлыг байнга зохион байгуулдаг.
Бүх төрлийн ачаа барааг төмөр замаар вагоноор, чингэлэгээр тээвэрлүүлэх боломжтой. Ачааны онцлогт тохируулан вагоны төрлийг сонгох боломжтой. Мөн овор ихтэй, хувийн жин ихтэй ачааг вагоноор, төмөр замаар тээвэрлэх нь бага зардлаар их хэмжээний ачааг илгээх, хүлээн авах давуу талтай.
УБТЗ-ын гол шугам болох Замын-Үүдээс Сүхбаатар, Сүхбаатараас Замын-Үүд чиглэлд транзит ачаа, мөн гол шугам дагуу болон Эрдэнэт, Дархан, Бор-Өндөр гэх мэт салаа зам дахь чингэлэг, вагон илгээлтэд нээлттэй өртөө зөрлөг хүртэл импортын ачаа, эдгээр өртөө зөрлөгөөс экспортын ачилт хийж тээвэрлүүлэх боломжтой. Манай компанийн салбар оффис Замын-Үүд, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад байдаг ба гаалийн бүрдүүлэлт хийх, ачаагаа хүлээн авах, илгээхэд туслах мэргэжлийн, туршлагатай ажилтнууд тантай хамтран ажиллахад бэлэн байна.
Вагон илгээлтэд нээлттэй өртөөнөөс Замын-Үүд, Сүхбаатараар дамжуулан вагоноор тээвэрлэх боломжтой ба ОХУ, БНХАУ-ын хотууд хүртэл, мөн ОХУ, БНХАУ боомт хүртэл төмөр замаар тээвэрлэн, цаашид задгайгаар, мөн чингэлэгт шилжүүлж ачин гуравдагч орон руу илгээх боломжтой.
Бид БНХАУ болон ОХУ -аас бүтэн вагон, чингэлэг дүүрэхгүй, бага хэмжээний ачааг олон улсын ачаа тээшний вагоноор УБ хүртэл тээвэрлэж авчрах, мөн илгээх боломжтой.
Төмөр замын тээврийн хамгийн том давуу тал нь ТАНЫ ачаа барааг цаг агаарын ямар ч нөхцөл байдалд, бүх нийтээр амрах баяр ёслолын өдрүүд хамаарахгүй, 24 цагийн турш тасралтгүй, жигд ажилллагаагаараа хүргэх газарт нь хүргэх боломжтой юм. Тэгэхээр" төмөр зам" амардаггүй зогсолтгүй ажиллаж байдаг байх нь. Үүнийг дагаад бид мөн зогсолтгүй, амралтгүй ажилладаг.
Ачааны онгойж болохуйц хаалга, банзны таг гэх мэт зүйлсийг түгжиж, дардас бүхий ломбоор ломбодон, шил, цонхыг хагарахаас хамгаалан битүүмжилж, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтанд акт үйлдэн хүлээлгэн өгдөг. Монголын нутгаар тээвэрлэх үед УБТЗ-ын хамгаалалтанд байх ба дамжин өнгөрч буй хил дээр энэхүү хүлээлцсэн акт дагуу 2 талын төмөр зам хүлээлцэж бүрэн бүтэн байдлыг ханган хаягласан өртөө хүртэл тээвэрлэдэг. Анх хүлээлгэн өгсөн байдлаараа ачаагаа хүлээн авна, таны ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх болно.
Худалдааны гэрээ, барааны үнийн дүн бүхий инвойс, баглаа боодол тоо ширхэг тусгасан пакинг лист, импортоор орж ирж байгаа бол барааны төрлөөс хамааран импортын мэдэгдэл, тусгай зөвшөөрөл, эрүүл ахуйн болон чанарын сертификат гэх мэт бичиг баримт бүрдүүлэх ба манай ажилтан тухай бүрт нь тантай холбогдон ачааг саадгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах болно.
Суудлын буюу зорчигчийн галт тэрэг нь хөрш орнуудын төмөр зам, хил, гаалийн байгууллага хоорондын гэрээ, санамж дагуу тогтсон нарийн цагийн хуваарийн дагуу аль болохуйц богино хугацаанд аялахаар төлөвлөгдсөн байдаг юм. Харин чингэлэг, ачаа бараа бүхий вагонтой ачааны галт тэрэг нь замын туршид өртөө зөрлөгүүдэд зогсон техникийн үзлэгт орох, бүрэлдэхүүнийг дахин найруулах, тээврийн бичиг баримт бүрдүүлэх, хил гаалийн бичиг баримт болон вагон шалгах гэх мэт олон үйл ажиллагаа замын туршид хийгддэг учир зорчигчийн галт тэрэгнээс бараг 2 дахин их хугацаанд тээвэрлэлт хийгддэг юм. Жишээ нь: Бээжин - УБ зорчигчийн галт тэрэг 1.5 хоногт ирдэг бол ачааны галт тэрэг 4-5 хоногт ирнэ.
Утас 1: (+976) 11-319305
Утас 2: (+976) 11-318329
Утас 3: (+976) 11-319304
Имэйл: info@monex.mn