card

ТРАНЗИТ ТЭЭВЭР

Манай компани 1999 оноос хойш тэгш, сондгой чиглэлд транзит тээврийг зохион байгуулж ирсэн ба BLOCK TRAIN тээврийг амжилттай зохион байгуулсан.

  • Тэгш чиглэлд ОХУ-аас БНХАУ-руу цахилгаан бараа, химийн ачаа, барилгын материал
  • Сондгой чиглэлд БНХАУ-аас ОХУ-руу нефтийн бүтээгдэхүүн, мод, модон материал тээвэрлэж ирсэн туршлагатай.

Үйлчилгээний түгээмэл асуулт, хариулт

Европ-Азийг холбосон Транс–Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм.

Манай улсаар дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон. Мөн хоногт ачаа тээвэрлэх зайг 850-950 км болгожээ. Түүнчлэн манай төмөр зам өргөн царигтай учраас ачаа шилжүүлэн тээвэрлэх хэрэгцээ гардаг. Тиймээс ачаа тээвэрлэх үнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, шилжүүлэн ачих хугацааг 420 минутаас 240 минут болгосон . Ингэснээр Монгол Улс транзит тээврийнхээ тоог /167 байсныг хоёроос гурав дахин нэмэгдүүлж/ 400 чингэлэгт хүргэсэн.

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: info@monex.mn

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ