Монгол Экспресс ХХК нь 2013 оноос эхлэн гаалийн баталгаат дулаан 90 м2 болон энгийн нийт 1200 м2 талбайд ачаа хадгалах хүчин чадалтай агуулахын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
2017 онд ЗPL логистикийн шийдлийг цахим агуулахын системтэй хослуулан гаалийн хяналтанд агуулахад хадгалж буй барааг бүртгэх, хянах, тайлагнах, барааг эцсийн хүлээн авагчийн гарт ямар нэг алдаа, эрсдэлгүйгээр хүргэх зорилгоор агуулахын үйл ажиллагаанд агуулахын удирдлагын системийг амжилттай нэвтрүүлэн гаалийн байгууллага, үйлчлүүлэгчийн талархлыг хүртээд байгаа.
Агуулахын WMS нэвтрүүлснээр агуулахад хадгалж буй 1 ширхэг бараа тутмын байршлыг харах, ачаа оруулах, гаргах процессыг хянах, хялбарчлах, хэрэглэгчийн гарт баталгаатай бүрэн бүтэн хүргэж өгөх, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай компанийн агуулах нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн, гаалийн жишиг агуулах юм.
Бүх төрлийн албан байгууллага хувь хүнтэй хамтран ажиллана.
Мобайл төхөөрөмжийн тусламжтайгаар агуулахад хадгалж буй барааны байрлал, үлдэгдлийн тоо ширхэг, барааны нэр, гаалийн мэдүүлэг, R дугаар, огноо зэрэг бүх хэрэгцээтэй цахим мэдээллээр хангадаг.
Манай компани нээлттэй дулаан гаалийн баталгаат агуулахтай.
Боломжтой. Манай компани гаалийн баталгаат биш энгийн дулаан агуулахын үйлчилгээ үзүүлдэг.
Барааг гаалийн баталгаат агуулахад 2 жил хүртэл хугацаагаар байршуулахыг зөвшөөрөх бөгөөд гаалийн удирдах төв байгууллага уг хугацааг 1 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно. /Гаалийн тухай хуулийн 147.1/
Болно. Та манай терминал дээр агуулахын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж буй гаалийн улсын байцаагчаас албан бичгээр зөвшөөрөл аван агуулах руу нэвтрэх боломжтой. Мөн манай компанийн зүгээс агуулахад хадгалж буй барааны байршил, нэр төрөл, үлдэгдлийн мэдээллийг хангаж өгөх боломжтой.
ГБА-д ачааг оруулахаар болсон тохиолдолд бараа эзэмшигчтэй гэрээ хийдэг ба гэрээн дээр тарифыг тусгасан байна.
400 горимоор бүрдүүлэлт хийж дээжинд явсан тохиолдолд ГБА-д оруулах боломжгүй. ГБА-д зөвхөн агуулахын 700 горим сонгосон барааг байршуулна. Шаардлагатай тохиолдолд УБХГГ-т албан хүсэлт гарган 400 горимыг өөрчилж агуулахын 700 горимыг сонгосон тохиолдолд оруулах боломжтой.
Утас 1: (+976) 11-319305
Утас 2: (+976) 11-318329
Утас 3: (+976) 11-319304
Имэйл: info@monex.mn