card

КОНТЕЙНЕРИЙН ТЭЭВЭР

Контейнер буюу монголоор чингэлэг нь ачаа тээвэрт өргөн ашиглагддаг төрөл юм.

Улс дамнасан, олон улсад чингэлэгээр ачаа тээвэрлэхдээ далайн тээврийн компаниудын болон төмөр замын эзэмшлийн түрээсийн чингэлэгийг өргөн хэрэглэдэг.

Яагаад гэвэл

  • Чингэлэг нь олон улс дамнасан тээвэрт далайгаар, автомашинаар, төмөр замаар тээвэрлэх боломжтой ба тээврийн зардлын хувьд өртөг багатай.
  • Ачаа бараанд учрах эрсдэл багатай.
  • Ачааны хэмжээ, төрөл, шинж чанарт тохируулан барааг найдвартай, аюулгүй хадгалах тохиромжтой box болдог.

Контейнерийн төрлүүд

Стандарт ерөнхий зориулалтын чингэлэгээс гадна дараах тусгай зориулалтын чингэлэгүүд тээвэрт мөн ашиглагддаг.

  • OPEN TOP - дээвэр нь онгорхой, өөрийн зориулалтын бүтээлэгээр бүтээж болох ба өндрийн овортой ачааг тээвэрлэхэд хэрэглэдэг.
  • FLAT RACK - 2 талын урт хана болон дээвэр онгорхой чингэлэг, хажуу болон өндрийн овортой ачаанд хэрэглэдэг.
  • ХӨРГҮҮРТЭЙ - Түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тогтмол дулаантай нөхцөлд тээвэрлэх ачаанд хэрэглэдэг.
  • АГААРЖУУЛАГЧТАЙ - Агааржуулах системээр тоноглогдсон төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай.
  • ДУЛААЛГАТАЙ - Хөлдөхөөс хамгаалах хүнс болон бусад барааг тээвэрлэх зориулалттай.
  • ТАНК - Шингэн болон хийн бодис зөөвөрлөх зориулалттай гэх мэт

Үйлчилгээний түгээмэл асуулт, хариулт

Зөвшөөрөгдөх бүх төрлийн ачааг ачиж болно. Манай тээврийн мэргэжилтнүүд таны ачаанд тохирох тээврийн нөхцөл, үнийн саналыг судалж, тээвэрлэх бүх боломжтой хувилбараар зөвлөгөө мэдээлэл өгнө. Тээврийн мэргэжилтэнтэй холбогдохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Та чингэлэгээр ачаагаа тээвэрлүүлэх боломжтой, хэдийгээр таны ачааны жин, эзэлхүүн бага ч гэсэн бид таньд түүвэр (цуглуулмал) ачааны үйлчилгээг санал болгоё. Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНД ДАРНА УУ

Боломжтой, манай компани хүнд даацын чингэлэг тээвэрлэх зориулалтын гаалийн итгэмжлэгдсэн автомашинаар улс хооронд болон хот хоорондын тээвэрлэлт хийдэг.

Авто тээврийн мэргэжилтэнтэй холбогдохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Таны ачаа авах тухайн улсаас контейнер худалдан аваад дотор нь ачаагаа тээвэрлэн Монгол хүртэл тээвэрлүүлэх боломжтой. Харин энэ тохиолдолд Монгол улсын гааль контейнерийг нэг төрлийн импортын ачаа гэж үздэг тул контейнер худалдан авсан үнийн дүнгээс татвар төлөх, гаалийн бүрдүүлэлт хийх үүрэгтэй.

Илгээгч улсын далайн боомтоос усан онгоц хөдөлснөөс хойш 21 хоногт ачаа ирдэг.

Гуравдагч орноос ирж буй ачаа БНХАУ-ын Сингань боомтоор дамжин ирдэг ба контейнертай ачаа ирсний дараа усан онгоцноос буулган вагонд ачихдаа Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх транзит гаалийн бүрдүүлэлт хийгддэг. Ачаа Синганьд ирснээс хойш транзит гаалийн бүрдүүлэлт 1-2 хоног, вагон захиалгын хугацаа 3-4 хоног байдаг.

Манайхны 20 тонн гэж нэрлэж заншсан буюу 20 футын чингэлэгт 33,2м3 эзэлхүүнтэй21 тонн хүртэл жинтэй ачааг, 40 футын чингэлэгт 67,8м3 эзэлхүүнтэй 25 тонн хүртэл жинтэй ачааг тээвэрлэх боломжтой. Контейнерийг төмөр замаар тээвэрлэж байгаа тохиолдолд чингэлэгт ачих ачааны даацын хэмжээ дээрх үзүүлэлтээс ихгүй байх ёстой.

Холимог буюу түүвэр ачаатай чингэлэгт бүх төрлийн хүнсний ачааг химийн ачаатай, эсвэл барилгын материалтай мөн аюултай ачааны хамт нэг чингэлэгт тээвэрлэхийг хориглодог.

Худалдааны гэрээ, барааны үнийн дүн бүхий инвойс, баглаа боодол тоо ширхэг тусгасан пакинг лист, импортоор орж ирж байгаа бол барааны төрлөөс хамааран импортын мэдэгдэл, тусгай зөвшөөрөл, эрүүл ахуйн болон чанарын сертификат гэх мэт бичиг баримт бүрдүүлэх ба манай ажилтан тухай бүрт нь тантай холбогдон ачааг саадгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах болно.

Барааны үнийн дүн бүхий инвойс, баглаа боодлын жагсаалт, худалдааны гэрээ, илгээгчийн талд барааны төлбөр төлсөн баримт зэрэг нь бүх төрлийн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийхэд хэрэг болох ба хүнсний бүтээгдэхүүний хувьд гарал үүслийн сертификат, эрүүл мэндийн сертификат, олон улсын чанарын сертификат нэмэлтээр шаардагддаг.

Бусад нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай нэмэлт бичиг баримтын жагсаалтыг харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Ойролцоогоор 7000 орчим чингэлэг ачих хүчин чадалтай байдаг.

Тээврийн мэргэжилтэнтэй холбогдох хэсэг

 Утас 1: (+976) 11-319305

 Утас 2: (+976) 11-318329

 Утас 3: (+976) 11-319304

 Имэйл: info@monex.mn

Contact us

Логистикийн шийдлийг бидэнд даатга

ҮНИЙН САНАЛ АВАХ