Танилцуулага

Company Profile

“Монгол Экспресс” ХХК нь 1999 оны 2 сард байгуулагдсан ба салбартаа тэргүүлэгч компаний нэг юм.

Бид хэрэглэгчдийнхээ  сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө байнга анхааран ажилладаг ба олон улсын ISO 9001:2008 стандартыг  үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Компани нь Улаанбаатар хотод ‘’ Нэг Цэгийн Үйлчилгээ’’ бүхий өөрийн эзэмшлийн  “Ачиж буулгах цогцолбор”-той бөгөөд бүх төрлийн чингэлэг болон задгай ачаа, хүнд овортой ачааг хүлээн авч буулгах болон шилжүүлэн ачих хүчин  чадалтай.

Бид Замын –Үүд, Сэлэнгэ, Эрдэнэт болон Дарханд өөрийн төлөөлөгчийн газартай тул орон нутгийн ачилт, хүргэлтийг түргэн шуурхай гүйцэтгэж ачаа барааг хаалганаас хаалганд хүргэж үйлчилж байна.

Дэлхийн 80 гаруй орны 200 гаруй тээвэр зуучлалын компаниудтай хамтран ажиллаж байна. Компаний үндсэн боловсон хүчний 80% нь тээвэр зуучлалын салбарт 10-аас дээш жил ажилласан тээвэр зохион байгуулалт, тээврийн менежментийн чиглэлээр мэргэшсэн ажилтнууд агаар, төмөр зам, далай болон авто тээврийн чанартай үйлчилгээг үзүүлж байна.

 

Хурдтай өөрчилөгдөж буй зах зээлийн орчинд шинэлэг үйлчилгээ, оновчтой шийдлийг санал болгож таны бизнесд давуу талыг бий болгох хамтрагч тань бид байх болно.

;

Monex-Монгол Экспресс Компани
   6/F, Виста Оффис.,  Чингисийн өргөн чөлөө 17,   Улаанбаатар хот 210628,   Монгол улс
   T: +976.11.318329    F: +976.11.318125 
  Email : info@monex.mn   Web: www.monex.mn