Latest news

ISO 9001:2008

МОНГОЛ ЭКСПРЕСС КОМПАНИ Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2008 стандартын шаардлагуудыг хангаж олон улсын батламжаа гардан авлаа.
Манай компани 1999 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа өрсөлдөөнийг бий болгон,технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тасралтгүй шинэчлэн хөгжүүлж, хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэсээр ирсэн ба 15 жилийн ойгоо угтан Олон Улсын Чанарын Стандартын тогтолцоо 9001 : 2008-г 2013 онд авж хэрэгжүүлсэн. Тэгвэл 2015.01.20 нд 3 дахь удаагийн магадлан аудитаар чанар стандартын шаардлагыг тогтвортой ханган ажиллаж байгаа гэж дүгнэгдэн гэрчилгээгээ 1 жилээр сунгалаа.

 

 

One Stop Service

Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гаалийн ерөнхий газрын даргын 2014/05/02-ны өдрийн №021734 албан тоотын дагуу гаалийн НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г явуулж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаа Монгол Экспресс компаний терминал дээр 2014.05.21-ны өдөр болсон ба нээлтэнд Улаанбаатар хотын гаалийн газрын  болон Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөгчид, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Тодруулбал, манай терминалд гаалийн мэдүүлэгчид, мэргэжлийн хяналтын болон гаалийн байцаагч нар, Хас банкны салбар тооцооны төв нэг дор байрлаж нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа нь үйлчлүүлэгчдийн цаг мөнгийг хэмнэж байгаа юм. 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт

Австри улсын засгийн газар Монгол улсын Эрүүл мэндийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу Aвстри улсаас эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж хэрэгсэл Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд нийлүүлэгдэж байгаа билээ. Манай “Монгол Экспресс” ХХК нь эдгээр эмнэлгийн нарийн эмзэг тоног төхөөрөмжийг нийт 12 ш хөргүүртэй, тусгай зориулалтын автомашин, 8 ш энгийн болон хөргүүртэй чингэлгүүдээр Австри улсаас тээвэрлэж Улсын клиникийн 1-р эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвд хүргэх улмаар эмнэлгийн барилга дотор оруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

;

Monex-Mongolian Express Company Ltd
   6/F, Vista Office Bldg.,  Chinggis Avenue 17,   Ulaanbaatar 210628,   Mongolia
   T: +976.11.318329    F: +976.11.318125 
  Email : info@monex.mn   Web: www.monex.mn